МОБИКОМ КОРПОРАЦИЙН ХҮНИЙ НӨӨЦ, БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ГАЗРЫН МЕНЕЖЕР Л.МӨНХТУЯА УРИГДАЖ ЛЕКЦ УНШЛАА

2017 оны 10 дугаар сарын 31-ны тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн өглөөний сургалтанд Мобиком Корпорацийн Хүний нөөц, байгууллагын соёлын газрын менежер М.Мөнхтуяа зочин багшаар уригдаж “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛД ҮР ДҮНТЭЙ ХАРИЛЦАА БИДНИЙГ АМЖИЛТАНД ХӨТӨЛНӨ” сэдвээр маш сонирхолтой, үр өгөөжтэй лекц уншиж танилцууллаа.

Энэ удаа сургалтаар манай эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд хэрэглэгчээ дээдэлсэн “ёс зүйг” ямагт эрхэмлэн, үнэт зүйлсийг шинэчлэлээр бүтээсэн хөгжил дэвшил, байгууллагын соёлоороо тэргүүлэгч, нэр хүндтэй байгууллага болох Мобиком Корпорацийн үйл ажиллагаа, байгууллагын соёлоос суралцах завшаан тохиосон юм.

Зочин багш маань ажлын орчиндоо хүн бүр эерэг үр дүнтэй харилцааг бий болгоход хамгийн чухал асуудал юу болох, өөрийнхөө  бодлыг хэрхэн удирдах, сайн сонсогч байхын давуу тал, харилцааны 7 С зарчим зэрэг өнөөдөр эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн бидэнд зайлшгүй эзэмшвэл зохих харилцааны ур чадварын талаар дэлгэрэнгүй ярьж өглөө.

Байгууллагын соёлыг бий болгон хөгжүүлэхэд хувь хүний үр дүнтэй харилцааны зарчмын талаар өөрийн байгууллагын соёл, хүний хөгжлийн туршлагаасаа харамгүй хуваалцсан М. Мөнхтуяа менежертээ УГТЭ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.