ЭРЧҮҮДЭЭ АЛДАРШУУЛЪЯ

Товч танилцуулга: Базаржавын Батбаяр нь 2007 оноос одоог хүртэл П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Инженер техникийн албанд слесариар ажилладаг бөгөөд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Б.Батбаяр нь мэргэжлийн ур чадвар сайтай, ажлын гүйцэтгэл өндөртэй, ёс зүй харилцаа хандлага сайтай, хамт олныхоо дунд нэр хүндтэй шилдэг ажилтан юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 2010, 2011, 2012 онуудад тус хамт олноосоо шалгарч, 2013 онд “Дэмжих үйлчилгээний Шилдэг ажилтан” батламж, мөнгөн шагналаар шагнагдсан юм.

Б.Батбаяр нь хүний сайн хань, сайн аав, байгууллагын шилдэг ажилтан тул “ЭРҮҮДИЙН БАЯР”-ын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.