УГТЭ-ИЙН ЗҮРХ СУДАСНЫ ТӨВД АЖИЛЛАХ “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР” СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Ажлын байрны нэр: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР

Хариуцах ажил үүрэг:

  • Зүрх судасны чиглэлийн телемедициний MnCardio програмд эмч нарын хэрэгцээнд нийцүүлэн зохих хөгжүүлэлтийг хийнэ.
  • MnCardio програмын хэвийн ажиллагааг програм хангамж болон техник хангамжийн түвшинд хангаж ажиллана.
  • Зүрх судасны төвийн үйл ажиллагааг мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, програм хангамжийн талаас нь хариуцан хэвийн ажиллагааг нь хангаж ажиллана.
  • Зүрх судасны төвтэй хамтран ажилладаг аймаг, дүүргийн зүрхний нэгж/кабинетад мэдээллийн технологийн хэвийн ажиллагааг нь хангах зорилгоор мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж холбогдох инженерүүдтэй нь хамтран ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэргэжил/мэргэшил:

  • Мэдээллийн Технологи, тэр дундаа програм хангамжийн инженер/хөгжүүлэлт чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Ур чадварын шаардлага:

  • Веб програм хөгжүүлэлт хийх чадвартай байх.
  • Сервер талын технологи: PHP хэл, обьект хандлагат програмчлал (OOP), MySQL өгөгдлийн сан, SQL програмчлал.
  • Клиент талын технологи: Javascript хэл, обьект хандлагат програмчлал, ямар нэгэн javascript framework-ийн талаар (jquery, reactjs, yui гэх мэт) ойлголттой/суралцах чадавхитай байх.
  • Веб програмд тулгардаг нууцлал, аюулгүй байдлын зохих мэдлэгтэй, сэргийлж чаддаг байх.
  • Ubuntu/linux веб серверийн хэвийн ажиллагааг хангаад явах чадвартай байх.
  • Статистик, өгөгдлийн сангийн R хэл дээр ажиллах чадвартай эсвэл суралцах чадвартай байх.
  • Програм хангамж хөгжүүлэлтийн чиглэлээр бие даан юмуу хамтран гүйцэтгэсэн тодорхой бүтээл/ажилтай байх.
  • Шинэ технологи бие даан суралцах чадвартай, хүсэл эрмэлзэлтэй байх.

Материал хүлээн авах хугацаа: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 16:00 хүртэл

Холбоо барих: Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, ШУГТЭ-ийн өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба.

Лавлах утас: 70187882 /ажлын цагаар/