ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан  жирэмсний үеийн чихрийн шижинг эрт илрүүлэх, өвчтөнд гарч болох хүндрэлээс сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор “Жирэмсэн үеийн чихрийн шижин” сэдэвт өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгийг   Гуравдугаар Төв Эмнэлгийн Диабетийн төв нь Сонгино хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  СХД-ийн Эрүүл мэндийн төвийн хурлын зааланд зохион байгуулна. Мөн энэхүү өдрийг тохиолдуулан 2017 оны 11 дүгээр сарын 14-нд УГТЭ-ийн Зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимт “Өнөөдөр хийж маргаашийг өөрчлөе” сэдвийн хүрээнд иргэд үйлчүүлэгч нарт зориулсан өдөрлөг зохион байгуулах тул иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.