“Олимпус дурангийн төв” төслийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа боллоо

Өнөөдөр буюу 2014 оны 03 сарын 20-нд Медимпекс интернэйшнл болон Улсын гуравдугаар төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Медимпекс интернэйшнл компани нь Олимпус фермийн дурангийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээг МУ-д хариуцан ажилладаг. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Олимпус дурангийн төв” төслийг хамтран хэрэгжүүлж, уян дурангийн салбарын эмч, мэргэжилтнийг мэргэжил олгох, дээшлүүлэх, ур чадварыг сайжруулах үйл ажиллагааг орчин үеийн түвшинд өндөр хүчин чадал бүхий аппарат, тоног төхөөрөмж дээр явуулах зорилготой бөгөөд 2012 онд Япон улсын засгийн газрын хандив тусламжаар тус эмнэлэгт Олимпус фермийн euisexera III брендийн иж бүрэн дурангууд суурилуулсан юм. Энэхүү дурангаар эрт үеийн хавдрыг илрүүлж, салстын түвшиний хавдрыг хуулах дурангийн мэс заслын эмчилгээг явуулах бүрэн боломжтой юм. “Олимпус дурангийн төв” төслийн нээлтийн үйл ажиллагаанд Олимпус фермийн бүсийн ерөнхий менежер HIRONOBU KAWANO, бүсийн зохицуулагч MASANOBU AOKI нар ирж оролцлоо.