Спортын 3 төрөлт тэмцээн боллоо

Олон улсын эмч нарын баярт зориулсан БГД-ийн засаг даргын нэрэмжит спортын 3 төрөлт тэмцээн 2014 оны 03 сарын 22, 23-ны өдрүүдэд Эрүүл мэндийн салбарын ажилчдын дунд болж өнгөрлөө. Тус тэмцээнд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эрэгтэй баг тамирчид гар бөмбөгийн төрөлд Мөнгөн медаль, Дүрслэл оношилгооны тасгийн эмч С.Сайнтэгш ширээний теннисний төрөлд Алтан медаль, Ангиографийн оношлогоо эмчилгээний тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, Дэд профессор З.Лхагвасүрэн ширээний теннисний төрөлд Мөнгөн медаль, холимог багийн тамричид Дартсын төрөлд хүрэл медаль тус тус хүртэж багийн нийлбэр дүнгээр II байр эзэллээ.