“ГАДААД ХАРИЛЦАА, АЛБАН ХЭРГИЙН МЕНЕЖЕР”-ИЙН СУЛ АЖЛЫН БАЙРЫГ НӨХӨХ ЗАРЛАЛ

Ажлын байрны зорилго:

Байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой бүхий л үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж ажиллахаас гадна эмнэлгийн даргын туслах, албан хэрэг хөтлөлт офисс менежерийн ажил үүргийг хавсран ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Гадаад харилцааны ажилтан мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй  байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн дээд түвшний мэдлэгтэй байх
  • 2-оос доошгүй гадаад хэлийг бүрэн эзэмшсэн байх
  • Албан хэрэг хөтлөлт, бичиг баримт боловсруулах чадвартай
  • Тухайн чиглэлээр дагнан, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Харилцааны өндөр соёлтой, харилцах ур чадвар сайтай байх
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
  • Интернет, компютерийн хэрэглээний програм болон сүлжээний орчинд ажиллах чадвартай

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет Маягт№1
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа: 2018.02.01-ны 16:00 цаг хүртэл

Байршил:

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 01 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас: 976-70187882