“ЗҮРХ СУДАСНЫ ИХ ЭМЧ” АЖИЛД АВНА

Ажлын байрны зорилго:

Төв эмнэлгийн Зүрх судлалын тасагт зүрхний нарийн мэргэжлийн их эмчээр ажиллаж, иргэд үйлчлүүлэгчдэд зүрх судлал, зүрхний хэм алдагдал, зүрхний шигдээсийн үеийн өндөр технологит оношилгоо эмчилгээг хийж, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй
  • Зүрх судлалын эмчийн нарийн мэргэжил эзэмшиж, зүрхний хэт авиан оношилгооны курс төгссөн байх төгсөж мэдээгүйжүүлэгч их эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн байх
  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа 5 жил байх ба хүчинтэй байх
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай 
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай 

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Мэргэжлийн болон боловсролын цол зэрэг хамгаалсан бол давуу талтай
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар  ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,
  • Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет Маягт№1
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа: 2018.02.01-ны 16:00 цаг хүртэл

Байршил:

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 01 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас: 976-70187882