ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ТАСАГТ АГААРЖУУЛАГЧ АППАРАТ ХАНДИВЛАЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн “Ерөнхий мэс заслын тасаг”-ийн хагалгааны дараах өрөөнд орчны агааржуулалтыг сайжруулах, нян бактери устгах, ионжуулах, хүчилтөрөгчөөр хангах зориулалттай Elextrolux брендийн 1,1 сая төгрөгийн үнэ бүхий агааржуулагч аппараттыг суурилууллаа.

Энэхүү агааржуулагч аппаратыг “Дэлхийн эрх оронч Монголчуудын Холбоо”-ны тэргүүн Ц.Алтанхуяг хандивласан бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсанд эмнэлгийн хамт олон болон Эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос талархал илэрхийлж байна.