П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны нэрэмжит “Гар бөмбөгийн аварга шалгаруулах” тэмцээн 2014 оны 03 сарын 22-нд ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 31 багийн 300 гаруй тамирчид оролцож авхаалж самбаагаа сорилоо.
Эрэгтэй төрөлд: I байр: Д.Алтангэрэл ахлагчтай Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, Мэдрэлийн мэс засал, Харвалтын тасгийн баг /цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/ II байр: Л.Бат-Эрдэнэ ахлагчтай Стратеги төлөвлөлт, эдийн засгий алба, Сэргээн засах эмчилгээ, Эмгэг судлалын тасгийн баг/мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/ III байр: Э.Төрмөнх ахлагчтай Чих, хамар, хоолойн мэс засал, Ангио оношилгоо, эмчилгээ, Зүрхний шигдээсийн тасгийн баг /хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
Эмэгтэй төрөлд: I байр: Л.Түвшинжаргал ахлагчтай Эмчилгээний хоол судлалын тасгийн баг /цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/ II байр: С.Оролмаа ахлагчтай Мэдрэлийн мэс засал, Мэдрэл судлалын тасгийн баг /мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/ III байр: А.Баярмаа ахлагчтай Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн I баг /хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
Шилдэг дамжуулагч: Соёл, үйлчилгээний албаны дарга Ц.Одонтуяа /алтан медаль, өргөмжлөл/ Шилдэг эрэгтэй тоглогч: Зүрхний мэс заслын тасгийн сувилагч Д.Алтангэрэл /алтан медаль, өргөмжлөл/ Шилдэг эмэгтэй тоглогч: Мэдрэлийн мэс заслын тасгийн сувилагч С. Оролмаа /алтан медаль, өргөмжлөл/