ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь жил бүрийн 4 дүгээр сарыг “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян” болгон зарладаг уламжлалтай бөгөөд  2018 оныг “Ажилтан бүрийн үүрэг хариуцлагыг дээшлүүлье” уриан дор олон талт үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газартай хамтран хууль эрх зүйн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.  

Сургалтанд тус эмнэлгийн хариуцлагатай ажилтнууд болох тасаг, албадын дарга, эрхлэгч, ахлах сувилагч, менежерүүд зэрэг 76 ажилтан оролцсон бөгөөд  Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мэндсайхан, Б.Бямбадагва нар “Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтууд”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл өгсөн юм.