МЭДРЭЛИЙН ТӨВИЙН V КОНФЕРЕНЦИ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Мэдрэлийн Төв”-өөс “Тархины эдийн цус харвалтын оношилгоо, эмчилгээний менежмент” сэдвээр үндэсний V конференцийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү конференцийг тус эмнэлгийн мэдрэлийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн үндэсний хэмжээний V конференци, сургалт, семинарт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, УГТЭ-ийн удирдлагууд, АШУҮИС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч, дэд проф А.Товуудорж, улсын болон хувийн хэвшлийн 64 эмнэлэг байгууллагын 186 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон ОХУ-ын Санктпетербург хотын А.Л. Поленовын нэрэмжит мэдрэлийн мэс заслын институтийн нейрохирург профессор Петров.А.Е, АНУ-ын Монтефорийн мэдрэлийн мэс заслын төвийн нейрохирург проф Reza Yassari, David Gordon нар оролцон илтгэл хэлэлцүүлсэний зэрэгцээ нээлттэй болон судсан дотуурх мэс засал эмчилгээг тус эмнэлгийн эмч нартай хамтран хийж, мэдлэг, туршлага хуваалцлаа.

Мөн сургалт, семинарын сүүлийн өдөр “Мастер сургалт” зохион байгуулагдсан бөгөөд тус сургалтанд ОХУ-ын Буриадын Семашкогийн нэрэмжит төв эмнэлгийн нейрохирург Хунданов В.П, нейрорадиолог Цеденова А.Ю нар оролцон туршлага судаллаа.