ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 08 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан “Улсын гуравдугаар төв эмнэлэг” нь эмч, эмнэлгийн ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлийн 21 үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 08 дугаар сарын 22-ны өдөр тус эмнэлгийн ХАБЭАЗөвлөл, ХАБЭА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” сургалтын төвтэй хамтран “Ажлын байран дахь аюулгүй байдлыг ханган ажиллах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь” сэдэвт сургалтыг байгууллагынхаа удирдах түвшний 80 гаруй менежерүүдэд явууллаа.

Тус сургалтаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудал нэн чухал бөгөөд ажлын байрны аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, эмнэлгийн ажилчдын дундах үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаарх судалгаа, сургалт, мэдээллийг өгч, хэрхэн урьдчилан сэргийлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллах чиглэлээр зөвөлгөө, зөвлөмжийг өглөө. 
Мөн тус сургалтын үеэр 08 дугаар сарын 20-21-нйи өдрүүдэд ЭМЯ, ХАБЭМТ-тэй хамтран зохион байгуулсан “Хөдөлмөрмийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны эрүүл мэнд” сургалтын талаарх мэдээ, мэдээллийг танилцууллаа.