“ХАРАА ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийг дэлхийн нийтээрээ “Хараа хамгаалах өдөр” болгон тэмдэглэж, зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг угтан 2018 оны 10 сарын 11-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Нүдний мэс заслын тасаг”-аас санаачлан “Нүдний тусламж үйлчилгээг-Хүн бүрт” уриан дор урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, зөвөлгөөг явуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд нийт 230 гаруй иргэд, үйлчлүүлэгчид хамрагдлаа.