“ЗУУН МЯНГАН ЦЭЦЭГ” АЯНД ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийнхээ иргэдийн амьдрах тав тухай орчинг бүрдүүлэх зорилгоор “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус зорилтынхоо хүрээнд "Зуун мянган цэцэг" аяныг 2 үе шаттай зохион байгууллаа. 

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллагууд болон иргэд идэвхи, санаачлагатай оролцож, эрүүл, ногоон дүүрэг болох, аюулгүй, цэвэр орчинд амьдрахын төлөө хамтран 3 сарын турш өрнүүлсэн тус аянд Улсын гуравдугаар төв эмнэлэг шилдэг байгууллагаар шалгарч “Тэргүүн байр”-ыг эзэллээ.

Тус эмнэлгийн хувьд гадна талбайдаа 2000 гаруй цэцэг тарьж 20 гаруй цэцгийн мандал шинээр байгуулж, эмнэлгийн ойр орчиндоо зүлэгжүүлсэн талбай нэмэгдүүлж, цэцгийн мандлын хажуугийн хашлага хайсыг будаж, сэргээн засварлах зэрэг олон бүтээлч ажлыг өрнүүлсэн юм.