АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАНД БАЯР ХҮРГЭЕ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Дагдангийн Батнаран 2018 оны 11 сарын 07-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор “Бодисын солилцооны хам шинжийн үед инсулин дөжрөл, адипокинууд, өөх тосны солилцооны онцлогийг зарим генийн полиморфизмтой холбон судалсан нь” (F720215-Биохими) сэдвээр Анагаах Ухааны Докторын зэрэг (Ph.D) хамгааллаа. 

Анагаах Ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан их эмч Д.Батнаран танд тус эмнэлгийн удирдлагын баг, нийт хамт олноос нь баяр хүргэж, ажил хөдөлмөр, эрдэм судлалын ажилд нь улам өндөр амжилт хүсье.

Эмнэлгийн захиргаа, хамт олноос нь
2018.11.07