УДИРДАХУЙН МАНЛАЙЛАЛ БА ЭМНЭЛГИЙН МЕНЕЖЕР БИЧИЛ СУРГАЛТ БОЛЛОО

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил” болгон зарласан бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн удирдлагын баг болон ёс зүйн салбар хорооны гишүүдээс эмч мэргэжилтэнүүдэд зориулсан ёс зүй, харилцаа хандлагын цуврал лекц хичээлүүдийг явуулж байгаа байгаа билээ.

Энэ удаа Эмнэлгийн дарга АУ-ны доктор Ц.Төмөр-Очир эмнэлгийн удирдах түвшин, гүйцэтгэх түвшин болон гүйцэтгэлийн хяналтын түвшний гэсэн эмнэлгийн бүх шатны менежерүүд, мөн бүх эмч нарыг хамруулсан “УДИРДАХУЙН МАНЛАЙЛАЛ БА ЭМНЭЛГИЙН МЕНЕЖЕР” сэдэвт бичил сургалтыг 2014 оны 06 сарын 10-нд зохион байгуулж, лекц уншлаа.

Энэ удаагийн сургалтын сэдвийг сонгосон үндэслэл нь ЭМЯам, Азийн Хөгжлийн Банкны ЭМХХ-3,4 төслийн дэмжлэгтэйгээр ЭМШУИС-ийн НЭМэндийн Сургууль, ЗГХА-Удирдлагын академи, МНЭММНийгэмлэг хамтран зохион байгуулсан “Эмнэлгийн менежер” мэргэшүүлэх мэргэжил олгох анхны сургалтанд 2, 3-р шатлалын эмнэлгийн дарга нар, менежрүүд зэрэг 40 гаруй удирдах ажилтнууд хамрагдсан байна.

Эмнэлгийн менежментийн гадаад, дотоод зөвлөхүүд ажилласан дээрхи сургалтаас олж авсан зарим мэдлэг, хандлага, мэдээллүүдийг өөрийн эмнэлгийн бүх шатны менежерүүдтэй хуваалцаж, шинэ, баялаг, үр өгөөжтэй мэдлэг олгох, зөв эерэг хандлага суулгах, илүү ур чадваржуулах, өөрийн ажлын цаг боломжоороо уншиж судалсан удирдлага менежментийн чиглэлийн мэдээллүүдийг хуваалцах зорилго тавьсан байна.

Энэ удаагийн сургалт удирдлагын манлайлал, түүний үүрэг, ач холбогдол, арга барилын талаар мөн эмнэлгийн менежер гэж хэнийг хэлэх, ямар үүрэг, чадавхтай хүн байх талаар тус эмнэлгийн бүх шатны менежерүүд болон залуу эмч удирдагч лидерүүдэд ирээдүйн шилдэг менежер болж удирдан манлайлах үйлст нь маш их үр өгөөжтэй, сонирхолтой сайхан сургалт боллоо.