Резидент эмч нарын эрдэм шинжилгээний “Судлаач 2014” бага хурал боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгийн түүхт 60 жилийн ойг угтсан ажлын хүрээнд резидент эмч нарын эрдэм шинжилгээний “Судлаач 2014” бага хуралыг 2014 оны 06 сарын 12-нд амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг зохион байгуулав.

Хуралд нийт 25 бүтээл ирүүлснээс шүүгчид 8 бүтээлийг шалгаруулан хуралд хэлэлцүүлж эхний 4 илтгэлд Алт, Мөнгө, Хүрэл-2 гэрэгэ, өргөмжлөл гардуулав.

Хурлын шүүгчээр АУдоктор, проф Ц.Бадамсэд, АУдоктор С.Наранцэцэг, АУ доктор С.Батгэрэл, АУ доктор, дэд проф Д.Зориг, АУ доктор Б.Бурмаа нар ажиллав.

Шалгарсан илтгэл:

  • I байр Алтан гэрэгэ 80000 төгрөг, үнэ бүхий зүйл “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоонд үнэлгээний системийн ач холбогдол” сэдвээр Чинсанаа, Энхзоригт
  • II байр Мөнгөн гэрэгэ 60000 төгрөг, “Гавал тархины өндөр нарийвчлалтай компютер томографиар оношлосон судалгааны дүнгээс” сэдвээр ЗМөнхсувд, Б.Хэрлэн
  • III байр Хүрэл гэрэгэ 40000 төгрөг, үнэ бүхий зүйл “Өрцний ивэрхий ба ходоод, улаан хоолойн сөргөө өвчний уялдаа холбоог судалсан нь” сэдвээр Долгормаа, Оюунцэцэг
  • IV байр Хүрэл гэрэгэ 20000 төгрөг, “ШУГТЭ-ийн харвалт тасагт хийгдсэн тархины харвалтын бүртгэлийн судалгаа” Н.Оюунгэрэл нарын бүтээл тус тус шалгарлаа.

Хурлыг зохион байгуулагч ЕМЗТасгаас цаашид энэхүү уламжлал болгон зохион байгуулах зорилгоор шилжин явах цом, эмбелемийг Уушиг судлалын тасагт хүлээлгэн өгөв.

“Номын цагаан буян дэлгэрэх болтугай”