“ТАРХИНЫ ХАВДАР ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн түүхт 60 жилийн ойг угтаж тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг Тархины хавдартай тэмцэх олон улсын өдрийг 2014 оны 06 сарын 10-нд тэмдэглэлээ. Өдөрлөгийн хүрээнд тус эмнэлгийн Эрдмийн Зөвлөлийн өрөөнд “Тархины хавдар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг доорх бүрэлдэхүүнтэй хийв :

  1. ШУГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олон
  2. ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн эмч нар
  3. ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн хамт олон
  4. ХСҮТ-ийн Толгой-Хүзүүний мэс заслын эмч
  5. ШУГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч
  6. ШУГТЭ-ийн Дүрс оношилгооны тасгийн эмч
  7. Эмгэг анатомын III тасгийн эмч
  8. ШУГТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний эмч нар
  9. ШУГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч

Хэлэлцүүлэгт оролцогсод уг өвчний оношилгоо, эмчилгээнд тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэн, шийдвэрлэх боломж, нөхцөлийн талаар ярилцав.
Хэлэлцүүлгийн үр дүнд тархины хавдарын эмчилгээний менежментийг боловсронгуй болгох, эрт үеийн оношлогоог чанаржуулах, хавдрын эмчилгээний дэлхийн дэвшилтэт технологийг өөрийн оронд нэвтрүүлэх хэрэгцээнээс гадна:

  1. Мэс заслын өмнөх болон дараах дүрс оношилгоо (MRI, КТ)-ны ач холбогдол, зайлшгүй байдал болон товлол
  2. Мэс заслын үеийн цитологи шинжилгээний түргэвчилсэн арга-Дардасын шинжилгээг өргөн нэвтрүүлэх ач холбогдол
  3. Мэс заслаар авсан эдийн явуулах бичгийн хөтлөлт, шинжилгээний хариуны баталгаажуулалт (online conclusion), хадгалалт, хуулбарлалт
  4. Толгойн олон эрхтнийг хамарсан хавдрын мэс засал эмчилгээний хамтын ажиллагаа
  5. Мэс заслын дараах хими, туяа эмчилгээний товлол, илгээх бичгийн боловсруулалт, хяналт
  6. Тархины үсэрхийлсэн хавдрын үеийн эмчилгээний тактик зэрэг асуудлаар дүгнэлт гаргалаа.