П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ойг угтсан тэмцээн боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 60 жилийнхээ түүхт ойг угтаж 2014 оны 06-р сарын 15, 16-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд ЭМЯ-ны харъяа байгууллагуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатрын спортын 4 төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулав.

Тэмцээнд ЭМЯ-ны харъяа 16 байгууллагаас гадна хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл Ачтан, Сонгдо эмнэлгүүд оролцсон ба тэмцээний нэгдсэн дүнгээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг тэргүүн байр эзэлж, удаах байруудад Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв шалгарсан байна.

Шилдэг хөгжөөн дэмжигч байгууллагаар Хавдар судлалын үндэсний төв шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнуулав.