Эмч нар Хэнтийн аймагт ажиллалаа

П.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн түүхт 60 жилийн ойн хүрээнд 2014 оны 06 сарын 21, 22-ны өдрүүдэд “Холын Шастинчууд-Хэнтийд” нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн баг Эзэн богд Чингэс хааны өлгий нутаг Хэнтий аймгийн ард иргэдэд мэдрэл, зүрх судас, уушигны эмчийн үзлэг, тархины судасны допплерографийн оношлогоо, рентген оношлогоог нийт 450 үйлчлүүлэгчид хийлээ. Нийт 7,250,000 төгрөгийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийлээ.

Мөн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд Мэдрэлийн төвийн дарга П.Алтанцэцэг “Тархины харвалт”, Дүрс оношлогооны их эмч С.Жаргалсайхан ”Гавал тархины зарим судасны эмгэгүүдийн компьютерт томографи шинж тэмдгүүд”, “Рентген цацрагийн тухай” сэдвээр лекц уншлаа.