ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 02 дугаар сарын 28, 03 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилахуйн алба, тасгуудын ахлах сувилагчдын хамтарсан баг сургуулийн өмнөх болон сургуулийн бага ангийн сурагчдад “Томуу томуу төст өвчин, улаан бурхан, менингококк өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, гарын ариун цэвэр, амны хөндийн ариун цэвэр” зэрэг сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын “Ирээдүй” дунд сургууль, “Сакура” ОУ-ын дунд сургууль, СХД-ийн 105-р цэцэрлэг, БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55-р тусгай дунд сургууль зэрэг байгууллагуудын нийт 700 гаруй хүүхдийг хамрууллаа.