“Насанд хүрэгчид болон хүүхдийн амилуулах суурь тусламж” сэдэвт сургалт боллоо

Тус эмнэлгийн Сургалт судалгаа эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба, Нийслэлийн яаралтай тусламжийн төвтэй /НЯТТ/ хамтран “Насанд хүрэгчид болон хүүхдийн амилуулах суурь тусламж” сэдэвт 2 кредитийн сургалтыг 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Тус сургалтыг НЯТТ-ийн үндэсний сургагч багш Д.Бат-Ундрах, Н.Тэгшжаргал нар удирдан явуулж нийт 40 эмч, 7 резидент эмч нар хамрагдаж амилуулах суурь тусламжийн талаарх мэдлэгээ дээшлүүлэв.