Түүхэн үзэсгэлэн гаргалаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн Анагаах Ухаан, Эрүүл Мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, түүхэн уламжлалыг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор тус эмнэлгийг үүсгэн байгуулагдах үеийн болон шинэ тутам нээгдэж буй тусламж үйлчилгээний тасаг, нэгж, алба, төвийн түүхийг өгүүлэх баримт нотолгоо болох зураг, түүхэн ховор баримт, мэдээлэл, ахмад эмч ажилтны эдэлж хэрэглэж байсан ажлын хувцас, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн түүхэн үзэсгэлэнг 2014 оны 06 сарын 26 ны өдөр зохион байгууллаа. Үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарын үе үеийн түүх өгүүлсэн 150 гаруй тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, 250 гаруй ном товхимол, зурагт хуудас, 70 гаруй эмнэлгийн хувцас хэрэгслийн үзмэр тавигдлаа.