“Бид мартахгүй” ахмадын чуулга уулзалт боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв Эмнэлгийн түүхт 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, олон жил үр бүтээлтэй ажиллан гавъяаныхаа амралтанд гарсан зарим ахмадын хөдөлмөр бүтээлийг танилцуулан алдаршуулах, тус эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн бэлтгэл ажлын явцтай ахмадуудыг танилцуулах зорилгоор Эмнэлгийн захиргаа, Ахмадын зөвлөл, Хүний нөөцийн хөгжлийн алба, Лабораторийн нэгдсэн тасгууд хамтран 2014 оны 06 сарын 27-нд тус эмнэлгийн ахмадуудын “Бид мартахгүй” чуулга уулзалт зохион байгууллаа.

Чуулга уулзалтанд эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир эмнэлгийн 60 жилийн түүхт ой угтсан ажлын явцын талаар танилцуулсан бөгөөд Ахмадын зөвлөлөөс санаачлан 20 ахмадыг алдаршуулан хийсэн бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь сурталчлав.
Эмнэлгийн урлагийн шилдэг авъяастнуудын тоглолтыг чуулга уулзалтаар ахмадуудад тоглож сонирхууллаа.