Мэдрэлийн төвийн эрдмийн чуулган 2014 амжилттай зохион байгуулагдлаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, мэдрэл судлалын тасгийн 50 жилийн ойд зориулан Мэдрэл судлалын төв 2014 оны 07 сарын 04,05-нд “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний тулгамдаж буй асуудал” анхдугаар конференцийг амжилттай зохион байгууллаа. Тус конференцийг үйл ажиллагаанд УИХ-ын НББСШУ-ны байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаад талархал илэрхийлээд монгол хүнээ дээдэлдэг, эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, орлого багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амд эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулан энэ чиглэлээр хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж буйгаа онцлон тэмдэглэв. Тус конференцид хот хөдөөгийн бүх шатны эмнэлгүүдийн 113 эмч мэргэжилтэн оролцлоо.

Ийнхүү өнөөдөр зохион байгуулагдаж энэхүү үндэсний коференци нь мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтнүүд эмчилгээ, оношилгооны тулгамдаж буй асуудлыг хоорондоо хэлэлцэж, цааашид мэдрэлийн эмгэгийг эмчлэх, оношлох эмнэл зүйн удирдлагыг хамтран хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байна.