Эмч нар Сүхбаатар аймагт ажиллалаа

2014 оны 06сарын 26-29-ний өдрүүдэд эмнэлгийн 60 жилийн ойн ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Дарьганга, Асгат, Баяндэлгэр суманд П.Н.Шастины нэрэмжит Улсыэ гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч, сувилагч нар “Холын Шастиныг хотонд нь” үзлэг амжилттай зохион байгууллаа.

Эмч нарын баг Сүхбаатар аймгийн Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумдуудад 180 үйлчлүүлэгчдэд үзлэг хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зөвлөгөө өгсны зэрэгцээ нурууны өвчлөлөөс сэргийлэх сургалт зөвлөмж өгсөн. Асгат сумаас тархины судасны эмгэгтэй нэг үйлчлүүлэгчийг өөрийн эмнэлэгт шилжүүлэн мэс засал эмчилгээ хийлээ. Сувилагч нар сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтөнд асаргаа сувилгааг хийв. Үзлэгийг тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч, сувилагч нар өөрсдөө санхүүжүүлсэн болно.