Туг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн нийт хат олон өнөөдөр буюу 2014 оны 07 сарын 10-ны өдрийн 12:00 цагт жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг туг өргөх ёслолын үйл ажиллагаагаа хийлээ. Энэхүү туг өргөх ёслолын ажиллагааг арав дах жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Монгол улсын төрийн далбаа, эмнэлгийн тугийг ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ шалгарсан нэр бүхий хүмүүс мандуулж, эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир үг хэллээ.