Япон улсын “Зүрхээ хамгаалъя” төслийн эмч нар айлчиллаа

Япон улсын “Зүрхээ хамгаалъя” сангийхан манай улсад 11 дэх жилдээ П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай ажиллаж, зүрхний төрөлхий гажиг эмгэгтэй 300 орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Энэ удаа П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2014 оны 08 сарын 10 – 08 сарын 14-ийг хүртэл ажиллаа. Монгол, Японы эмч нарын баг зүрхний төрөлхийг гажиг оноштой 3 сартай хүүхдээс 25 хүртлэх насны нийт 29 хүнд тус бүр нь 5000-6000 ам доллларын өртөг бүхий судсан дотуурх хагалгааг үнэ төлбөргүй хийж өглөө.

Энэ удаагийн хагалгааны ололттой тал нь анх удаа артерийн битүүрээгүй цоргын диаметр нь 3,4х3,6 см хэмжээтэй гажгийг шүхрээр хаасан явдал юм.