МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА, ЭМНЭЛГИЙН ТУГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбаа, Эмнэлгийн тугийг өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 13 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. 
Энэхүү арга хэмжээг жил бүр Үндэсний их баяр наадмыг угтан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эмч эмнэлгийн мэргэжилнүүдээ алдаршуулах, байгууллага хамт олноороо бахархах бахархалыг бий болгох зорилгын хүрээнд зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа Монгол Улсын Төрийн Далбаа, Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Туг өргөх эрхэм хүндтэй үүргийг ажил үйлсээрээ эмнэлэг хамт олноо хошуучлан ажиллаж, Монгол улсын төр засгаараа алдар гавьяагаа үнэлүүлэн Монгол улсын хүний гавьяат эмч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг төрийн эрхэм дээд одон медалиар энгэрээ мялаасан нийт 9 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хүлээлгэж, батламж гардууллаа.