БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын баг ажиллалаа

Мэс заслын баг нь Зүрхний төрөлхийн маш хүнд гажигтай 1 сар 23 хоногтойгоос 8 сар хүртэлх насны нийт 7 хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ. Үүнээс:

  • Ховдол тосгуурын таславч нээлттэй байх гажиг
  • Зүрхний төрөлхийн дөрвөлсөн гажиг
  • Уушигны артерийн атрези
  • Ховдол хоорондын таславчийн цоорхойтой өвчтөн маш хүнд хэлбэрийн зүрхний хэм алдагдалтай зэрэг оноштой байв.

2014 оны 07 сарын 29-ний байдлаар 2 хүүхэд эмнэлгээс гарч, 4 хүүхэд эмчилгээний тасагт, 1 хүүхэд мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Мөн солонгосын хүүхдийн зүрх судасны эмч нар манай хүүхдийн зүрхний эмч нартай хамтарч хот, хөдөөгийн 100 гаруй хүүхдэд зүрхний хэт авиан оношилгоо, үзлэг хийсэн.