3 өвчтөнд пейсмекерийн хагалгааг үнэ төлбөргүй хийж өглөө

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий, эмч Ц.Саруул нараар ахлуулсан зүрхний эмч нарын баг Солонгос улсын Korea University Hospital-ийн Профессор Kim ахлагчтай баг хамт олонтой хамтран зүрхний хэмийг удирдах (пейсмекер) төхөөрөмжийг 3 өвчтөнд үнэ төлбөргүй тавьж өглөө.

Дээрх төхөөрөмжийг манай эмч нар өөрсдөө өвчтөнд гардан тавьсан нь Солонгос профессороос өндөр үнэлгээ авасан юм. Уг төхөөрөмжийг Солонгос улсын Korea University Hospital-ийн баг хамт олон хандивласан ба нэг бүр нь 15 сая төрөгний өртөгтэй юм.