УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА

2019 оны 08 сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Хөдөөгийн нэгдсэн эмнэлэг”-ийн дэмжин туслах үйлчилгээний нийт 29 ажилтанг Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг хамтран зохион байгууллаа. 
Энэхүү арга хэмжээний хүрээнд тус эмнэлгийн Санхүү эдийн засгийн алба, Соёл үйлчилгээний алба, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба, Инженер техник, аж ахуйн алба, Эмнэлгийн халдвараас сэргийлэх хяналтын албаны үйл ажиллагаа болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн танхмийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.