Америк Монголын эмч нарын хамтын ажиллагаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ангиографийн эмчилгээ оношилгооны кабинет( Catht-lab)-д 2014 оны 09 сарын 22-26-ны өдрүүдэд “for Hearts and Souls” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын эмч нартай хамтарсан зүрхний төрөлхийн гажиг буюу тосгуур хоорондын таславчийн цоорхойг шүхэр(Amplater)-ээр бөглөх эмчилгээг нийт 20 хүнд хийхээр төлөвлөснөөс ба одоогийн байдлаар 9 хүнд оношилгоо, эмчилгээ хийгээд байна.