П.Н.Шастины гэр бүл хүрэлцэн ирлээ

Эмнэлгийн захиргаанаас 60 жилийн ойдоо оролцуулахаар урьсаны дагуу 2014 оны 09 сарын 21-ний өдөр П.Н.Шастины гуч хүү Москва хотын Н.Ф.Филатовын нэрэмжит Хүүхдийн төв эмнэлгийн гэмтэл согог судлалын эмч, ОХУ-ын Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хүүхдийн мэс заслын тэнхимийн багш, доцент Николай Павлович Шастин, түүний дүү багш мэргэжилтэй Е.П.Шастина, хүү их эмч П.Н.Шастин нар ОХУ-аас Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.


Шастины гэр бүлийнхэн 9-р сарын 22-ны өдөр тус эмнэлэг дээр ирж П.Н.Шастины хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Тэднийг эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очир удирдлагын зөвлөлийн гишүүдийн хамт хүлээн авч уулзан, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Шастин докторын гуч хүү Н.П.Шастин нь ОХУ-ын хүүхдийн гэмтэл согог судлалын шилдэг эмч нарын нэг бөгөөд ойд зориулан эмнэлгээс зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Хүүхдийн гэмтэл согогийн эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж оролцох юм.