“Эрүүл оюутан – Эрүүл ирээдүй” сэдэвт сарын аян боллоо

2014 оны 08 сарын 18,19-ны өдрүүдэд “Эрүүл оюутан – Эрүүл ирээдүй” сэдэвт сарын аяныг МУИС, ШУТИС, СУИС, Шинэ иргэншил сургуулийн оюутнуудын дунд зохион байгууллаа.

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгээс сэргийлэх НҮЭМ зөв хоол, хөдөлмөр, эрүүл мэндийн хорт зуршил (архи уух, тамхи татах), бухимдал тайлах тухай лекц, зөвлөгөө өгч 16 төрлийн 2000 орчим сургалтын материал тараалаа. Уг аянд нийт 400 гаруй оюутан хамрагдав.