60 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал боллоо

2014 оны 09 сарын 26-ны өдөр тус эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурлыг МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгуулан явуулав.

60 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон болон холбогдох албаны хүмүүс, тус эмнэлгийн үе үеийн ажилтан, албан хаагчид оролцлоо. Эрүүл мэндийн сайд ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан зарим эмч, ажилтнуудыг шагнаж, урамшуулав.

Баярын хурал дээр эмнэлгийн түүхт 60 жилийн ойд зориулан бүтээсэн баримтат киног үзүүлж сонирхууллаа. Мөн эмнэлгийн урлагийн авъяастан ажилтнуудын концерт тоглосон нь хуралд оролцогчдын сэтгэлд нийцсэн, үнэхээр чадварлаг тоглолт болсон юм. Үүнээс гадна эмнэлгийн түүхийг харуулсан гэрэл зураг болон эмнэлэгт хэрэглэж байсан багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргасан байна.

Ойн баярын хүндэтгэлийн хуралд эмнэлгийн захиргааны урилгаар ОХУ-аас хүрэлцэн ирсэн П.Н.Шастины гуч хүү, Москва хотын Н.Ф.Филатовын нэрэмжит Хүүхдийн төв эмнэлгийн мэс заслын эмч Н.П.Шастин гэр бүлийн хамт оролцлоо.