Төгсөлтийн дараах сургалтанд элсэгчдэд зориулан чиглүүлэх сургалт зохион байгууллаа.

2014-2016 оны хичээлийн жилд үндсэн болон , төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр төгсөлтийн дараах сургалтанд элсэгчдэд зориулан Сургалт судалгаа эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанаас /ССЭМХА/ 10 сарын 16,17 –ны өдрүүдэд чиглүүлэх сургалт зохион байгууллаа.Тус үйл ажиллагаанд ЭМХТ-н захирал Ч.Бат-Эрдэнэ , мэргэжилтэн Ц.Амаржаргал, ЭШСЭОДарга О.Батгэрэл, СТГХЭОДарга Л.Баярцэцэг болон захиргааны төлөөлөл, эмч-багш нар, нийт элсэгчид оролцов.

Эхний өдөр чиглүүлэх сургалтын удирдамж хөтөлбөрийн дагуу ШУГТЭ-ийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах эмч мэргэжилтнүүдэд эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт,хөдөлмөрийн дотоод журам, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ,хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх талаар мэдээлэл олгож тусламж үйлчилгээний үйл ажиллагаанд чиглүүлэх, тус эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын журам, дотоолд хяналт үнэлгээ, дотоод хяналт үнэлгээний талаар мэдээлэлийг танилцуулахын сацуу ЭМХТ-с төгсөлтийн дараах сургалттай холбоотой баримталж буй сүүлийн үеийг бодлого шийдвэрийн талаар мэдээллийг танилцууллаа. Хоёр дахь өдөр нь эмнэлгийн дотоод бүтэц зохиоин байгуулалт, тасаг нэгжээр оруулан танилцуулж, сургалтын алба, суралцагч багш нарын хооронд гурвалсан гэрээ байгуулан энгэрийн тэмдэг, сургалтын дэвтэрийг гардуулан өгөв.