ХҮНИЙ НӨӨЦИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН III УЛИРАЛ

Байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт сонголтын үйл ажиллагаанд онцгой анхаарч, иргэдэд ажлын байрны зар, мэдээллийг хүртээмжтэй хүргэх, ил тод байдлыг хангах зорилгоор сүүлийн 8 жил  www.biznetwork.mn мэдээллийн сайттай хамтран ажиллаж байна.

Мөн дараах сайтад зар байршуулж байна.

  • www.shastinhospital.mn
  • www.biznetwork.mn
  • www.facebook.com
  • www.chd.mohs.mn

УГТЭмнэлэг хүний нөөцийн бүрдүүлэлтийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг байршуулан, Сонгон шалгаруулалтын журмын дагуу үндсэн 3 үе шаттайгаар шалгаруулан хүний нөөцийн сонголтыг хийсэн.

2019 оны 3-р улиралд 8 удаа нийт 7 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, ажил горилогчдын материалыг хүлээн авч мэдээллийг нэгтгэн комиссын бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Нийт 21 сул ажлын байранд нөхөн хангалт хийсэн. Үүнд:

  • Их эмч - 2
  • Сувилагч тусгай мэргэжилтэн - 10
  • Дэмжин туслах үйлчилгээний ажилтан - 9

Өөрийн хүсэлтээр болон ажил олгогчийн санаачлага, өөр ажилд шилжих, өндөр насны тэтгэвэр гарахаар нийт 21 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн. Үүнд:

  • Их эмч - 3
  • Сувилагч тусгай мэргэжилтэн - 12
  • Дэмжин туслах үйлчилгээний ажилтан - 6