Төрөлжсөн мэргэжлийн сувилахуйн тусламж үйлчилгээнд сувилагч мэргэжилтний оролцоо сэдэвт өдөрлөг

ШУГТЭ-ийн Сувилахуйн албанаас “Төрөлжсөн мэргэжлийн сувилахуйн тусламж үйлчилгээнд сувилагч мэргэжилтний оролцоо” сэдэвт өдөрлөгийг 2014.10.16-нд тус эмнэлгийн ахлах сувилагч, Мэдрэлийн мэс засал, Зүрхний мэс заслын сувилагч нар, ЭХЭМҮТ-ийн сувилахуйн алба, ахлах сувилагч нарын дунд Эх, нярай, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Зүрхний мэс засал, Мэдрэлийн мэс заслын дараах хүүхдийн асаргаа, сувилгааны онцлого, сувилгааны түүх хөтлөлтийн талаар санал солилцон, туршлага судлан лавлагаа төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх хэлэлцүүлгийг амжилттай зохион явууллаа.