“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын ХАМТ ОЛОН ХАНДИВ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон коронавирүст халдвар (Covid-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олны зүгээс тус эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлэн нэг удаагийн амны хаалт 600 ширхэг, 50 литр 70%-ийн спирт хандивлан дэмжлэг үзүүлсэн явдалд Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.