УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОНД “МОБИНЕТ” ХХК-ИЙН ЗҮГЭЭС ХАНДИВ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон коронавирүст халдвар (Covid-19)-ын тохиолдлын удирдлагын тогтолцоонд бүрэн шилжин бэлэн байдлыг ханган ажиллаж байгаатай холбоотой иргэд болон эрүүл мэндийг дэмжигч байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд хандив туслалцаа үзүүлж байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Мобинет” ХХК-ийн хамт олны зүгээс тус эмнэлгийн орчинд утасгүй интернэтийн сүлжээгээ бий болгон хорио цээрийн хугацаанд иргэд, үйлчүүлэгч, эмч ажилтнууд үнэ төлбөргүйгээр хүссэн хугацаагаараа интернэтэд холбогдох боломжийг бүдүүлэхийн зэрэгцээ ажилчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд нэг удаагийн амны хаалт 1000 ширхэг, гар ариутгагч уусмал 100 ширхэгийг хандивлан бодит дэмжлэг үзүүлсэн явдалд Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.