ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙНХЭЭ ДУНД “АХА” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг тасралтгүй сайжруулах, баг хамт олны хамтын ажиллагаа, идэвхи санаачлага, нэгдмэл байдлыг бүрэлдүүлэх, эрүүл мэндийн салбарын ил тод, шударга байдал, ёс зүйг төлөвшүүлэх чиглэлээр салбар болон байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй холбогдох дүрэм, журам, хууль, эрх зүйн баримт бичгүүдийг сурталчилан таниулах зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 33 тасаг, төв, албадын эмч, ажилчид оролцож, эмнэлгийнхээ хөдөлмөрийн дотоод журам, төрийн захиргааны болон үйлчилгээний ажилчдын ёс зүйн дүрэм, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ болон танин мэдэхүйн асуулт хариултаар мэдлэг, мэдээллээ уралдуулан өрсөлдлөө.
Энэхүү тэмцээний Тэргүүн байранд Чих, хамар хоолойн мэс заслын тасгийн их эмч Д.Оюунзул, Дэд байранд Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн сувилагч Б.Отгонболь, Гутгаар байранд Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Э.Мижидсүрэн нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.