“ТАРВАГАН ТАХЛЫН ТАРХВАР ЗҮЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, ЭМНЭЛЗҮЙ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хордлогоор илэрдэг зоонозын хурц халдварт өвчин бөгөөд сүүлийн үед голомтот бүс нутгуудаас тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж байна.

 

Уг сургалтаар ЗӨСҮТ-ийн ахлах зэргийн тархвар судлагч Л.Роломжав, ЗӨСҮТ-ийн эмнэлзүйч Б.Дэлгэрмаа нар тарваган тахал өвчний тархвар судлал, авах хариу арга хэмжээ, оношилгоо, эмчилгээ, уг өвчний эмнэлзүй, халдвар дамжих зам, илрэх шинж тэмдэг зэрэг чиглэлүүдээр дэлгэрэнгүй зөвлөмж, мэдээлэл, сургалт, сурталчилгааг хийлээ.