УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ “ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР”-ЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

2020 онд Эмнэлгийн захирлын А/150 дугаар тушаалаар нийгмийн хамгааллыг дэмжих сарын аяныг зохион байгуулах ажлын хэсгийг томилон, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Уг аяны хүрээнд 08 сарын 04-ний өдөр эмнэлгийн захиргаа Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч нарын өрөөнд иж бүрэн засвар, тохижилтыг хийж, эмч мэргэжилтнүүдийнхээ ажиллах таатай орчныг бүрдүүлэн хамт олонд нь хүлээлгэн өглөө.