Талархал

Талархал

Миний эгч С.Нарантуяа нь 2020 оны 7 сарын 10-ны өдөр жирэмсний хожуу үеийн хордлогоосоо цус харвалт өгч 2020 оны 7 сарын 13-ны өдөр ШУГТЭ-т хүргэгдэн ирж хагалгаанд орсон. Миний эгчийн эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилласан эмнэлгийн хамт олондоо бүгдэнд нь баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Эрчимт эмчилгээний тасаг, сэхээн амьдруулах тасаг, яаралтай тусламжийн тасгийн хамт олондоо маш их баярлалаа. Хагалгаа хийсэн эмч ММЗТ-н Бямбацэнд эмч, Батболд эмч, Амараа сувилагч, ММЗТ-н хамт олон, Мэдрэлийн тасгийн Түвшинжаргал эмч, мэдрэлийн тасгийн хамт олон, сэргээн засах тасгийн Номин эмч, хөдөлмөр засалч Мягмарсүрэн, хөдөлгөөн засалч Өнөржаргал нартаа онцгойлон талархаж байгааг минь уламжилж өгнө үү.

Миний эгч анх эмнэлэгт ирэхдээ ухаангүй орж ирж байсан бол алтан гарт эмч нарын хүчээр өнөөдөр хөл дээрээ зогсож саажилттай байсан гар, хөл өдөр ирэх тусам сайжирч бяцхан үрээ энгэртээ тэврэн сууж чаддаг болоод байна. ШУГТЭ-н хамт олондоо, дарга удирдлагууддаа маш их баярлалаа.

С.Нарантуяагийн гэр бүлээс

Утас: 88991933

Хаяг: Булган аймаг, Булган сум 1-р баг

ГЮ89051320