УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “АЮУЛ, ОСЛЫН ҮЕД АЖИЛЛАХ, ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “АЮУЛ, ОСЛЫН ҮЕД АЖИЛЛАХ, ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
         2020 оны 09 сарын 09-ний өдөр тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн хамт олон ажлын байранд аюулгүй ажиллах хандлагыг төлөвшүүлэх, ажлын байрны болзошгүй эрсдэлтэй хүчин зүйлсээс иргэд, үйлчлүүлэгчид, эмч, ажилчдыг хамгаалах зорилгоор “Аюул, ослын үед хэрхэн арга хэмжээ авч ажиллах, үзүүлэх дадлага, сургалт”-ыг зохион байгууллаа.


        Тус дадлага, сургалтаар галын хорыг хэрхэн ялгах, ажиллуулах, гал унтраах мэдлэг, чадварт суралцах, ослын газраас эмчлүүлэгчийг хэрхэн зөөвөрлөх, цахилгааны гэмтлээс шалтгаалсан ослын үед цахилгаан эх үүсвэрийг салгах дараалал, зарчим зэрэг сэдвийн хүрээнд нийт 40 эмч, эмнэлгийн ажилтнууд болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгжийн ажилтнуудыг хамрууллаа. 

       Сургалтын үеэр тус тасгийн хамт олон гамшиг, осол, галын булангийн тохижилт болон осол, аваарын үед нүүлгэн шилжүүлэх зураглал, гарц, схем, гал алдсан тохиолдолд, сантехникийн гэмтэл гарч халуун ус цацагдсан тохиолдолд, даралтад савны үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авч ажиллах гарын авлага, санамжуудыг бэлтгэн танилцууллаа.