Талархал

ТАЛАРХАЛ

Миний бие Дамдинсүрэн овогтой Баярсүрэн. Би 2020 оны 10 сарын 5-д тархины судасны хэт нарийсалт оноштойгоор тус эмнэлэгт ирж хэвтэж эмчлүүлсэн билээ. Би олон биш ч гэлээ цөөнгүй эмнэлгээр явж хэвтэн эмчлүүлж байсан нэгэн. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийн Харвалтын Б тасгийн эмч, сувилагч нар үнэхээр ажилдаа гаршсан, хүний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чаддаг болох нь олон зүйл дээр ажиглагдаж  байлаа. Ялангуяа энэ хамт олон хүнлэг, ёс зүйтэй, маш хариуцлагатай байгаа  нь миний эмчлүүлж байсан бусад эмнэлгээс давуу талтай байлаа. Мөн хагалгаа хийсэн Баатаржан, Ганбаатар эмч нар болон тасгийн хамт олонд нь баярлалаа. Танай эмнэлгийн хамт олонд болон Харвалтын Б тасаг, АОЭТ-ийн хамт олонд сэтгэлийнхээ угаасаа баярласан талархсанаа өөрийн зүгээс болон гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, анд найз нарынхаа өмнөөс дэвшүүлье. Өргөсөн тангарагтаа эзэн нь болж чадсан та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Ард иргэдэд аз жаргалыг бэлэглэгч та бүхэн минь бүгдээрээ элгээрээ энх амгалан байж юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Иргэн Д.Баярсүрэн

Сэлэнгэ аймгийн Сант сум

Утас: 99253155, 99257914