УГТЭмнэлгийн баг “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны   хүрээнд ажиллаж байна

УГТЭмнэлгийн баг “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны   хүрээнд ажиллаж байна


         УОК болон ЭМЯ-наас зохион байгуулж буй “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хэрэгжилтийг ханган хүрээнд тус эмнэлгийн баг бүрэлдэхүүн энэхүү үйл ажиллагаанд нэгдэн ажиллаж байна.


         Энэ үйл ажиллагааны хүрээнд 2021 оны 02 сарын 11-ний өдрөөс эхлэн Нийслэлийн хүн амын дунд коронавируст халдвар (ковид-19)-ыг илрүүлэх “Нэг хаалга-нэг  шинжилгээ” тандалт, шинжилгээний байнгын 73 цэгт, явуулын 137 цэгт тус эмнэлгээс 118 резидент эмч дайчлагдан ажиллаж байна. Мөн 2021 оны 02 сарын 14-ний өдрөөс эхлэн тус эмнэлгийн 11 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнаас бүрдсэн дайчилгааны баг СХД-ийн ерөнхий боловсролын 62-р сургуулийн байранд иргэдээс PCR шинжилгээг авах үйл ажиллагааг гүйцэтгэн ажиллаж байна.