Талархал

П.Н.Шастины нэрэмжит Улсын III Төв эмнэлгийн захиргаа болон чанарын албанд хүсэлт гаргах тухай

Бидний хайрт ээж, тус эмнэлгийн ахмад эмч Ж.Саран нь 2015 оны 3-р сарын 27-нд яаралтай тусламжийн тасагт ирж гэдэсний түгжрэл оноштойгоор ерөнхий мэс заслын тасагт хэвтсэн. Тухайн үед яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж шуурхай эмчилгээг эхлүүлж онош тодруулсан их эмч Т.Баасандорж, Х.Буянхишиг, Б.Батдэлгэр нарт баярлаж байна.

Ерөнхий мэс заслын тасгийн Б.Батдэлгэр эмч нь хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй, мэдлэг чадвар сайтай, харилцааны өндөр соёлтой чадварлаг залуу эмч байна.

Ходоод угаах, клизм тавих, рентгенд шалгах зэрэг бүх эмчилгээг гардан хийж маш их анхаарал тавьж эмчилж илааршуулж өгсөнд бидний гэр бүл маш их талархаж байна.

Б.Батдэлгэр эмчдээ нэр алдар нь түмэнд түгж, мэдлэг чадвар нь олондоо алдарших болтугай гэж хүсэн ерөөж байгааг уламжилж өгнө үү.

Талархал дэвшүүлсэн ахмад эмч Жадамбын Саран, түүний үр хүүхдүүдээс нь

2015-03-30